Монгол улсын төрийн шагнал хүртэгсэд эрдэмтэн мэргэдүүд

ТҮВШИНЖАРГАЛ Дамдинжавын

ТҮВШИНЖАРГАЛ Дамдинжавын /1957/ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1996-12-06.№227/

Хугацаат цэргийн алба хааж, биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэг, самбо барилдааны улсын шигшээ багт тамирчнаар ажиллаж байгаад 1982 оноос УАДБЧ, ҮДБАЧ-д гоцлол дуучнаар ажиллаж ирлээ. “Дуртмал сайхан”, “Асрын өндөр”, “Түмэн эх”, “Хуурын магнай”, “Эртний сайхан”, “Энх мэндийн баяр” зэрэг төр ёсны хүндэтгэлийн агуулгатай уртын дуугаараа нэрд гарсан дуучин ажээ. 1989 онд БНАСАУ-ын Пхеньянд болсон ДЗО-ны XIII их наадмаас “Хоёр бор” дуугаараа алтан медаль авчээ. Жүдо барилдаанаар 1977, 1980 онд, самбо барилдаанаар 1983 онд улсын аварга болж, дотоод, гадаадад болсон тэмцээнүүдээс 32 медаль авсан ОУХМ цолтой бөх. УГЖ Ш.Чимэдцэеэгийн нөхөр.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DMS.mn хариуцлага хүлээхгүй болно. DMS.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up