Монгол улсын төрийн шагнал хүртэгсэд эрдэмтэн мэргэдүүд

БАТ-ӨЛЗИЙ Ёндонжамцын

1034 БатөлзийБАТ-ӨЛЗИЙ Ёндонжамцын /1920-1996/. Увс аймгийн Бөхмөрөн сум. Увс аймгийн Бөхмөрөн сумын найман жилийн дунд сургуулийн захирал байхдаа Гавъяат багш /1971-06-30. №108/.

Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1940 онд төгсчээ. Увс аймгийн Улаангом, Ховд зэрэг сумын сургуульд 44 жил ажилласны 33 жилд нь Бөхмөрөн сумандаа захирлаар ажиллажээ. Хязгаар нутгийн сургуулийг аж ахуйн хувьд бэхжүүлэн тохижуулж, иргэдийг бичиг үсэгт сургаж, өсвөр үеийг сурган хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэхэд ухамсарт бүх амьдралаа зориулсан байна. Хариуцсан Бөхмөрөн сумын сургууль аж ахуй, тохижилтоороо аймагтаа тэргүүлдэг байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Түлхүүр үгс:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DMS.mn хариуцлага хүлээхгүй болно. DMS.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up