Монгол улсын төрийн шагнал хүртэгсэд эрдэмтэн мэргэдүүд

ЦЭРЭНЖАМЦ Магсарын

ЦЭРЭНЖАМЦ Магсарын /1939/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сум. Гэрэл зургийн сурвалжлагч. Соёлын гавъяат зүтгэлтэн /2000-05-25.№85/.

            Дунд сургуулийн сурагч байх үе 15 настайгаасаа гэрэл зураг сонирхон оролдож, 1960 онд нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд анхны зургаа нийтлүүлж улмаар гэрэл зургийн нэрт сурвалжлагч сэтгүүлч болсон энэ эр аймагтаа ХЗЭ-ийн ажилтан, “Үнэн” сонины газарт гэрэл зургийн сурвалжлагч, тасгийн эрхлэгч, Намын Төв хороо, МАХН-ын Удирдах зөвлөлд ажилтнаар ажилласаар байна. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын “Интерпрессфото-81” үзэсгэлэнгийн тэргүүн шагнал “Гран при”-г Монголоос хүртсэн анхны хүн бөгөөд 1987 онд дэлхийн шилдэг 100 фото мастерыг шалгаруулах уралдаанд Ази тивээс ганцаараа шалгарч дэлхийн шилдэг 10 фото мастерын нэг болсон ажээ. 1967 оноос их, дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутнуудад фото урлагийн хичээл зааж олон арван сэтгүүлчийн багш болжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.


Түлхүүр үгс:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DMS.mn хариуцлага хүлээхгүй болно. DMS.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up