Монгол улсын төрийн шагнал хүртэгсэд эрдэмтэн мэргэдүүд

ЧУЛУУНБАТ Бадарчийн

ЧУЛУУНБАТ Бадарчийн /1941-1996/. Баянхонгор аймгийн Жаргалант сум. ББМҮЯ-ны машин механизмын баазын экскаваторчин байхдаа Гавъяат барилгачин /1986-04-03. №79/.

            1962-1965 онд цэргийн алба хаахдаа экскаваторчин болж Шарын голоос Дархан хот руу тавьсан төмөр замын ул шороог засч барилгачны гараагаа эхэлжээ. Цэргээс халагдаад Улаанбаатар хотод 1965-1992 онд Барилгын машин механизмын баазад экскаваторчноор тасралтгүй 27 жил ажиллажээ. “Ж-652” маркийн экскаватор 4800 мотор цаг ажиллаад их засварт орох ёстой ч 16 жил эзэмшихдээ 21,3 мянган мотор цаг ажиллуулж, тос, шатахуун, сэлбэг материалаас 329,2 мянган төгрөг буюу ийм экскаватор дөрвийг худалдан авах хэмнэлт гаргасан байна. V, VI таван жилд 21 жилийн ажил хийж, шинэ залуу 13 ажилчныг халамжлан сургаж дадлагажуулжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн, Эх, нялхсын төв, Төмөр бетон заводын өргөтгөл, нэгдүгээр амаржих газрын өргөтгөл зэрэг 66 томоохон барилга байгууламжийг бүтээлцжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Түлхүүр үгс:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DMS.mn хариуцлага хүлээхгүй болно. DMS.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up