Монгол улсын төрийн шагнал хүртэгсэд эрдэмтэн мэргэдүүд

ЖАНЦАН Дашдоржийн

346jantsanЖАНЦАН Дашдоржийн /1933-нас барсан/. Өвөрхангай аймгийн Богд сум. Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.

            Сумынхаа “Сүхбаатарын зам” нэгдэлд 1956 оноос адуучин, 1984 оноос тэмээчнээр ажиллаж, ээлжийн ингэ бүрээс ботго бойжуулж, ноос, сүү, тарга хүчний даалгавруудыг тогтмол давуулан биелүүлж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан байна. 1981-1983 оны гурван жилд 368-487 тэмээ маллаж, нэг бүрээс нь 6283-6870 грамм ноос авч, үйлдвэрлэлийн даалгавраа 100-124,7 хувь биелүүлж улсын аварга малчин, 1986-1988 онд 405-420 тэмээ маллаж, нэг бүрээс нь 6394-6511 грамм ноос авч, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100-126 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, хошой “Алтан гадас” одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Түлхүүр үгс:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DMS.mn хариуцлага хүлээхгүй болно. DMS.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up