Монгол улсын төрийн шагнал хүртэгсэд эрдэмтэн мэргэдүүд

ШАРХҮҮ Цэрэнхандын

150sharhuuШАРХҮҮ Цэрэнхандын /1930/. Улаанбаатар хот. Авто засварын заводын токарьчин байхаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1969-11-14. №249/.

1944 онд 14 настайдаа авто тээврийн нэгдүгээр баазад туслах ажилчнаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлж засварчны мэргэжил эзэмшин, ЗХУ-д /хуучин нэрээр/ есөн сарын дамжаанд суралцаж мэргэжлээ ахиулж, нийслэлийн авто баазууд, авто засварын заводод 40 гаруй жил ажиллажээ. 1948-1965 оны хоорондох 18 жилд 42 жил 8 сарын ажил хийж, дараагийн таван жилүүдэд хариуцсан цехийнхээ төлөвлөгөөт даалгаврыг 1-2 жилийн өмнө тогтмол биелүүлж байжээ. Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож, МАХН-ын XIV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. 1946 онд Ударник цол, тэмдгээр шагнуулснаасаа хойш Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, ЗХУ-ын /хуучин нэрээр/ “Хүндэт тээвэрчин” цол, тэмдгээр шагнагджээ.


Түлхүүр үгс:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DMS.mn хариуцлага хүлээхгүй болно. DMS.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up