Монгол улсын төрийн шагнал хүртэгсэд эрдэмтэн мэргэдүүд

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ

TOM khudulmuriin baatar

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны тухай

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 12 дугаар сарын 31-ний 234 дүгээр зарлигаар бий болгожээ. Эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлст гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүст уг цолыг хүртээдэг бөгөөд Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагнаж, үнэмлэх олгодог юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүн 2006 оны I улирлын байдлаар 381 байна. Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүмүүс үндсэндээ материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад бөгөөд тэд нийт цол хүртэгсдийн 90 гаруй хувийг эзэлж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэгсдийн жагсаалтаас үзэхэд ууган баатар 1957 онд аж үйлдвэрийн салбараас /Налайхын нүүрсний уурхайн бэхлэгч-малтагч Д.Даваажав/, удаахь баатар 1958 оны 2 дугаар сард хөдөө аж ахуйн салбараас /Ерөөгийн сангийн аж ахуйн тракторч-комбайнч Н.Бямбацогт/, гурав дахь нь авто тээврийн салбараас /Говь-Алтай аймгийн авто тээврийн VII баазын жолооч Ц.Лувсансамбуу/ төрсөн байна.

Одоогийн байдлаар нийт хөдөлмөрийн баатрын 138 нь малчид, саальчид, 56 нь тариаланчид, 51 нь хүнд, хөнгөн үйлдвэрийн ажилчид, 28 нь барилгачин, 23 нь авто тээврийн салбарын хүн байна. Хөдөлмөрийн баатруудын дотор нам, төр, нийгмийн зүтгэлтэн 8 /Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Ж.Жамъян, Ш.Отгонбилэг, Б.Ширэндэв, Л.Түдэв, Р.Рааш, Б.Цэдэн-Иш/, хүний эмч 4 /Ч.Дүгрээ, Х.Дэлэг, А.Отгондалай, Г.Нямхүү/, багш 2 /Д.Базар, Д.Дагва/, тамирчин 5 /Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамдин/, урлаг, соёлын ажилтан 5 /Ц.Пүрэвдорж, Н.Норовбанзад, Н.Цүлтэм, Д.Лувсаншарав, Г.Хайдав/ төржээ. Үлдсэн хүмүүс нь төмөр зам, иргэний агаарын тээвэр, холбоо, геологи хайгуул, ой мод, худалдаа, үйлчилгээ зэрэг салбарын болон зарим аж ахуйн нэгжийн удирдах ажилтнууд байна.


Түлхүүр үгс:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DMS.mn хариуцлага хүлээхгүй болно. DMS.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up